2001 он. Бонн хот.
Байгаль хоосролыг тэвчдэггүй.
Тухайлбал, хүмүүс үнэнийг мэдэхгүй
байгаа үедээ тэрхүү үнэний хоосон
орон зайг хардалт, таамаглалаараа
дүүргэдэг. /Бернард Шоу/
Өмнөтгөл
Аливаа ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн чөлөөт байдал, хүний хэвлэн нийтлэх эрх бодитой хэрэгждэг байх нь амин чухал гэдгийг бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг, хүсдэг боловч бодит байдал дээр энэхүү чөлөөт байдал нь ихэвчлэн дутагдмал, хуурамч байдаг билээ. Монгол улсын хувьд хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг ардчиллын жилүүдэд хэрэгжүүлэх, баталгаажуулах оролдлогыг хийж байгаа боловч эдийн засгийн хараат байдал, нийгмийн ухамсрын доройтол, хуучин тогтолцооны арга барилын үлдэгдэл, төрийн ардчилсан бус байдал зэрэг сөрөг нөхцөл байдлуудаас хамаараад жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу гэж найдаж байна.
Энэхүү өгүүллээрээ би хүний хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн чөлөөт байдал гэсэн улс төр, эрх зүйн ойлголтийн "эрүүл" логик (учир шалтгааны ухаан) нь чухам ямар "байх ёстой" вэ гэдэг талаарх өөрийн "төсөөлөл"-өө илэрхийлэх гэсэн билээ. Энд би "байх ёстой"-гийн тухай асуудлыг хөндөхийг хичээх бөгөөд "байгаа"-гийн тухай болон "байдаг"-ийн тухай өөрийн үзэл бодлоос гадуурх бодомжуудыг та бүгдийн оюунд үлдээе.
Монголчууд бид дээрх ойлголтыг ардчилсан, нээлттэй нийгмийн тухай онол дахь сонгодог агуулгаас нь буруу ойлгож, хэрэгжүүлээд байгаа юм биш үү. Бүр эхнээс нь "Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал" гэсэн "лозунг"(уриа уг)-ийн утгыг мөшгөхөд бидний ойлголтын алдаа илэрч байх шиг. "Засаглал" гэдэг бол бусдад хүсэл зоригоо тулган хүлээн зөвшөөрүүлэх чадвар байдаг. Тэгвэл төрийн засаглал гэдэг нь төр (хууль тогтоох, гуйцэтгэх, шуух гэсэн төрийн эрх мэдлийн 3 салбар)-ийн зүгээс ард түмэнд төрийн хүсэл зориг болох хуулийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх чадварыг хэлдэг билээ. Эрх чөлөө гэдэг ойлголт нь аль болох төрийн болон бусад засаглалаас хувь хүний чөлөөтэй байх боломжийг илэрхийлдэг бөгөөд энэ утгаараа хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө гэдэг бол төрийн бус, хувь хүнд олгогдсон боломжийн хэмжээ, түүний илрэл байх ёстой. Тийм ч учраас хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх хэлбэр болох хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрөөс хараат бус чөлөөтэй байх ёстой гэж ардчиллын онолд үздэг. Гэвч ардчилсан төрийн засаглал нь ард түмний олонхиор хүлээн зөвшөөрөгдөж, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болж байдаг гэсэн агуулгатай нь дүйцүүлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдах үзэл бодлын нээлттэй илэрхийлэл дундаас нийгмийн олонхид хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл үзэл бодол нь дэлгэрэн түгэж, тухайн нийгмийн олонхи нь тэр үзэл бодлыг дагаснаар түүний эсрэг цөөнхийн хүсэл зориг дарагдаж, олныхоо жишгийг дагахаас аргагүй болон засаглагддаг "ёс"-ыг илэрхийлсэн агуулгаар нь ийнхүү "нийгмийн олонхиос цөөнхийгөө засаглах дөрөв дэх ЗАСАГЛАЛ" хэмээн нэрийдсэн гэдгийг бас анхаарах хэрэгтэй.
Харин өнөөгийн монголын нийгэмд илэрч буй шиг элдэв ёс бус аргаар ард түмнээс төрийн засаглалыг хэрэгжүүлэх эрх мэдлийг олж авсан цөөхөн этгээдүүд дээрх төрийн засаглалын гурван салбарын засаглах боломж дээр нэмээд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ард түмэнд хүсэл зоригоо тулган хүлээлгэх боломж болгон ашиглах нь ёстой хөлөөрөө толгой хийсэн хэрэг болж байгаа бус уу. Миний ойлгосноор хэвлэл мэдээлэлийн хэрэгслийн чөлөөтэй байдал нь харин ч төрийн засаглалаас чөлөөтэй байх, түүний эсрэг хяналт тавьж, өргөн шүүмжилж, бодитой мэдээллээр нийгмийг хангаж байх, мэдээлэлтэй хүмүүсийн засаглах чадвараас бусдыг мэдээлэлжүүлэх замаар чөлөөлөх, ард түмэнд үйлчлэх, гэгээрүүлэх, төрийг хянан засаглах ард түмний засаглал гэсэн агуулгыг илэрхийлэх ёстой.
Гэтэл өнөөгийн монголын нийгэмд "тэд" өөрсдийн хэвлэл мэдээллийн "гажиг" тогтолцоог үүсгээд байгаа бөгөөд ард түмнийг үнэн бодитой мэдээллээр хомсдуулж "боолчлох", улс төрчид өөрсөддөө зориулсан ард түмнийг өөрсдийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сонгуулиас сонгуулийн хооронд "бүтээх", монголын нийгэм дэх мэдээлэл дамжих сувгийг эзэмшигчид нь мэдээллийг ил чалчиж, уншигчид аль нь чухам бодит мэдээлэл болохыг нь мэдэх боломжгүй болгон залхаах аргаар нууцлах, захиалгаар хуурамч мэдээлэл нийтлэх ("Ийгл" телевиз болон өөрийн намын "Үг" сонингоо л дурдаагуй болохоос Баабарын бичсэнчлэн "Хэн хоол өгнө тэрний төлөө хуцна" гэдэг зарчмаар /"Чөлөөт хэвлэл ба түүний дайснууд" өгүүлэл, http://www.атаrjargal.оrg ), бусдыг гүтгэж гэмт хэрэгтэн, ардын дайсан болгож харуулах гэх мэт ужиг эмгэгийнх нь тухай нуршвал үнэндээ барагдахгүй. Тэгэхээр бид хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдал гэдгийг дутуу баталгаажуулж, буруу хэрэгжүүлж буй мэт санагдах юм.
Хүн ба мэдээлэл.
Хүмүүн бид чинь чухамдаа хэн бэ, юу вэ, бидний оршин тогтнохын зорилго, утга учир маань юу вэ гэсэн асуулт бүхий л оюунлаг оршихуйг мөшгөн байдаг биз ээ. Энэхүү өгүүллийг бичигч миний хувьд ч энэ асуулт хорвоогийн түмэн зүйл явдлын учир холбогдлыг танин мэдэх хүсэлд автагдсан үеэс эхлэн "мөнхийн дагуул" маань болсон бөгөөд миний бие өөрийн одоогийн ертөнцийг төсөөлөхүй, олж авсан мэдээллийнхээ хүрээнд өөртөө дүгнэж сэтгэсэн нь ч бас буй. Өчүүхэн миний энэ биеийн хязгаар, туулсан зовлон, олсон мэдлэг, оршсон ухааны цараас хамааран эдүгээгийн дүгнэлт маань мадагтай ч байж болох тул эрхэм уншигч та өөрийн хязгааргүй оюунаараа шүүн тунгааж хүртэхийн дээр өгүүллийг бичигч миний алдаа мадагийг сануулж, өөрийн бодлоо солилцвол ихэд өндөр хүндэтгэл болох билээ. Нөгөө талаас энэ дүгнэлт нь миний хэзээ ч хувирашгүй, эцсийн, туйлийн дүгнэлт биш гэдэгт би эргэлзэхгүй байгаа бөгөөд он цаг улирч, зовлонд хэрсүүжиж, номд шамдаж, эрдэмд боловсорсны эцэст ямар нэг байдлаар өөрчлөгдөх ч магадлалтай билээ.
Миний төсөөлж буйгаар хүн бол оюунлаг АМЬТАН. Бид мөнх орчих орчлонт ертөнц, огторгуй (огт ор үгүй)-н бичил бүрдэл хэсэг, байгаль эх
(хязгаартай энэ бие махбод), тэнгэр эцэг (хязгааргуй оюун ухаан)-ийн нэгдэл, газар, тэнгэрийг нэгэн бодьгалд эвцэлдүүлсэн зохицол, тэнцвэрт орчлонг тэнцүүлэгч оршихуй. Хүн бид өөрсдөө байгаль, хүн бидний оюун ухаан өөрөө огт ор үгүй билээ.
Түүнчлэн хүний оршин тогтнохын эрхэм зорилго, утга учир нь мэдэхгүй бүхнийгээ "танин мэдэх", ийнхүү танин мэдсэнээрээ олж авах "эрх чөлөө" бололтой. Хүн бүх насан туршдаа танин мэддэг бөгөөд орчлонгийн явдлыг, зүй тогтлыг бүрэн таньж мэдсэн хүн нь дээд, хязгааргүй хүч, эрх чөлөөг олж авч, хэнээс ч юунаас ч (ямар ч хор хөнөөл, дарамт шахалт, өлсгөлөн, хөгшрөлт, өвчин, засаглагчид) хараат бусаар чөлөөтэй орших бололцоог олж авдаг болов уу. Өөрөөр хэлбэл хүний танин мэдэхүй гэдэг нь оюун ухаандаа мэдээллийг хуримтлуулах үйл явц бөгөөд арга нь мэдрэх, сэтгэх гэсэн хэлбэртэй байж, үр дүн (бүтээгдэхүүн) нь эрдэм мэдлэг, ухаан болох юм. Ийнхүү эрдэм мэдлэг, ухааныг хуримтлуулсны эцэст олох ашигт чанар нь эрх чөлөө, танин мэдэхүйн баяр баясгалан, ерөөс хүний хүсдэг бүхэн байдаг. "Хүнд юухан ч сурсан эрдэм", "Дээд баян эрдэм ном ..." гэх өвгөдийн сургаалын утга ч энд орших мэт.
Бидний хүрээлэн буй орчин маань бүхэлдээ мэдээлэл бөгөөд бидний анхдагч хэрэглээ маань ч мэдээлэл. Хүн идэхээсээ өмнө өлсөх гэж юу вэ гэсэн мэдээллийг мэдэрч танин мэдэхүйн аргаар олж авах, хувцас өмсөхөөсөө өмнө даарах гэсэн мэдрэмжийг мэдрэх ёстой бус уу. Тэгэхээр хүний оршин тогтнохын үндэс нь идэх бус мэдээлэл олж авах, танин мэдэх явдал бөгөөд бас оршин тогтнохын зорилго нь ч танин мэдэх явдал болж байгаа юм. "Улиг болсон энгийн үнэнийг тоогоогүйгээс болж хүмүүс хамгийн их хохирол хүлээдэг" хэмээсэн Фридрих Ницще-гийн мэргэн үгэнд би улам бүр дурлав.
Хүнийг хүн болгож, бусдаас ялгаруулан оршин тогтнуулагч нь тухайн хүний бие, сэдгэлдээ хадгалан, илэрхийлж байгаа мэдээллүүд нь байх юм. Тухайлбал, биднийг монгол хүн болгон илэрхийлж байгаа мэдээллүүд бол онигор нүдтэй, гүн ширүүн харцтай, шар царайтай, хар үстэй, шөрмөслөг чанга биетэй гэх мэт гадаад төрхийг минь илэрхийлж байгаа монгол үндэстний генийн мэдээлэл, унаган байгалийн төрхөөрөө налайсан шаргал талдаа хээрийн салхинд илбүүлэн, уртын сайхан дуундаа ухаан санаагаа саруулсгаж, хараа цуцаах алсыг ширтэн суухын чөлөөтэй, жаргалтайг мэдрэх сэтгэл, эх болсон байгальтайгаа эвлэн зохицож амьдрах "НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ", бусдыг хайрлаж, бусдынхаа төлөө амьдрах аргаар "амиа ухаалагаар боддог" цөлх ухаан, төрөлх хэл, бичиг, ардын соёл, урлаг, нүүдлийн аж ахуйгаа хөтлөх ухаан, нэгэн цагт хөрстөд хүчирхэг нь явсан өвгөдийн үр удам гэдгээрээ бахархах бардам сэтгэл, эх оронч үндэсний үзэл зэрэг оюуныг минь бүрдүүлсэн мэдээллүүд ажээ. Үүнийг ийнхүү нуршсаны учир нь монголдоо орос сургууль төгсөж, гадаадад олон жил сууж, монгол хэл, соёлоосоо дэндүү дутмаг суралцсан, өрнөдийн суурьшмал соёл иргэншлийн бүтээгдэхүүн болон "харьжсан" нэгэн монгол анд маань эх орноор яах гээд байгаа юм бэ цаашдаа дэлхий даяарчлагдаж, "эх орон" гэсэн ойлголт үгүй болно, монголын юу нь сайн, сайхан юм бэ хэмээн жишим ч үгүй ярихыг сонсоод, тэр хүн аль эрт өрнөдийн бодлогын нөлөөнд "автагдсан" манай нийгмийн тэргүүлэх хэсгийн бүхэл бүтэн "ЭЗЛЭГДСЭН ҮЕИЙНХЭН"-ий илрэл болохыг нь мэдрээд сэтгэл бачимдсанд оршиж буй юм. Ийм үеийнхэн маань генийн мэдээллээ л хадгалаж байгаагаас, урт удаан настай оюуны мэдээллээ нэгэнт алдаж харийн хүн болон хувирсан үеийнхэн бөгөөд энэ бие нь хорвоогийн жамаар элэгдэн бөхөхөд монгол үндэс улам л нарийсах бус уу. Бичиж, тэмдэглэж үлдээсэн бүхэн нь харийн мэдээлэл тул харийнхны "эрх чөлөөг" нэмэгдүүлэхэд чиглэгдэн таны, миний, бидний үр хүүхдийн өмнөөс бууны ам шиг онгойж харлаад байж байхгүй гэж үү? Дээдсийнх нь оюуныг өөрсдийн мэдээллээр дүүргээд "эзэлчихсэн" хойно доодох нь дээдсээ дуурайдаг болохоор үндсэндээ бүрэн эзлэчихлээ хэмээн өрнийнхөн сэтгэл тайван байх үндэс нь бүрдчихээд байгаа бус уу? Энэ зорилгод социализмийн түүхийн туршид явагдсан туршилтын бодлого ч чиглэсэн юм биш үү?
"Айлаас эрэхээр, авдраа уудал" гэсэн ардын цэцэн үгийг ч санах цаг нэгэнтээ болсон мэт санагдах. Өөртөө байхгүй юмыг хүсдэг нь хүний мөн чанар, хязгааргүй хийсвэрлэн сэтгэх чадвартайгийн, хязгааргүй оюун ухаантайгийн "үр" боловч байгаагийнхаа сайн сайхныг мэдрэлгүй байхгүйгийн сайн сайхан чанрыг эзэмдэхийн төлөө нас, биеэ зориулан зүтгээд эцэст нь өөрт байсныгаа нэгэнт алдсаны хойно тэмцэж зүтгэснээс нь хувь илүү сайн сайхан чанартай байсныг нь ухааран харамсаж, шаналах зовлонг манай өвгөд "жаргал даахгүйн зовлон" хэмээн нэрийдсэн аж. Иймд андууд минь
(бусдыг хэлэлтгүй намайг оролцуулаад монголын залуу үеийнхэн) бид уг нь биеийн хувьд монгол хүмүүс тул харийн гэсэн бүгдийг өөрт байхгүй болохоор нь сайхан, ашигтай, жаргалтай мэтээр хөнгөн дүгнэж, өнгөн жаргалд уусан авталгүй, бие, сэтгэлийнхээ үүдийг чанд сахиж, өөрийн эх орны уудам сайхныг, эрх чөлөөтэйг, нүүдлийн соёл иргэншлийнхээ аугаа ухаалгийг, шинжлэх ухаанчыг, эртний мэргэдийнхээ бичсэн, сургасны үнэнд ойр, утгад ярууг, эх хэл бичгийнхээ төгс төгөлдрийг, дэхийд "сонгодог"-ыг энэ биеийн эрх жаргалыг түр умартаж, уг үндэс, үр хойчийнхоо эрх чөлөөг бодон эрхбиш судлан ухаарахыг эрмэлзвэл монгол хэвээрээ үлдэхэд насан залуу тул төдий л оройтоогүйсэн. Тэр цагт харийн соёл цаашид дэлгэрэг, түүнийг нь би болоод миний ахан дүүс өөрийн өвөг дээдсийнхээ хөлс, цусаараа бүтээсэн "өндөр" соёл иргэншлээ мартаж орхин байж, бие, сэтгэлээ чилээн сайн дураараа суралцаж өөрийн болгочихоод дараа нь тэдэнтэй нэг гэрт эвсэг сайхан, тэгш эрхтэйгээр амьдрана гэсэн гэнэн, харамгүй сэтгэлийг гаргахгүй л болов уу. Социалист дэглэмийн эхэн үед манай өвгөд том гүрний дарамт шахалт дор өчүүхэн ч гэсэн тусгаар байдлаа хадгалан үлдэхийн тухайтад тулган хүлээлгэсэн бодлогыг нь эрхгүй дагаж, өөрийн соёлыг нуун далдлан авч үлдэхээр тэмцэж байсан бол дунд болон сүүл үеийн "мулгуу" сэхээтнүүд нь үзэл суртлын хуурмаг ухуулгад нь автан итгэж, үнэхээр монголын хуучин соёл нь хөгжлөөс хоцорсон, дэмий зүйл байсан мэт ойлгож, судалалгүйгээр дорд үзэн, сүйтгэн устгаж, өөрсдөө ихэд дэвшилтэд сайхан зүйлийг суралцан эзэмшсэн мэт омогшин явдаг болсноос өнөөдөр манай нийгэмд тархинд нь, насанд нь монголын тэр их соёл иргэншлийн мэдээллийг багтаах зай, судлах хугацаа хомсдон нэгэнт харьжсан үеийнхэн үүсэн төлөвшсөн бөгөөд тэд хот газар шахалдан, тэмцэлдэж амьдрахаас илүү эрх чөлөөг мэдэхгүй учир байхгүй хэмээн боддог болж, тэдний даган дуурайж, суралцаж буй өрнийхөн нь эдүгээ илүү их орон зайг, илүү их эрх чөлөөг, илүү байгалийн гэсэн бүгдийг хүсдэг болсон, хүсэж байгааг нь хуурамч амьдрал, хөөлгөсөн хүнс, худал үгсийнх нь дотроос ялган ухаарч чадахгүй байгаа болохоороо нэгэнт өдий болтол нас, хүчээ зарцуулан олж авсан өрнийн мэдээллээ монголын соёл иргэншлийн мэдээллээр солиж судлахаас төвөгшөөн, аминч үзэл гаргаж, эх орон, ард түмэн, соёл ахуйгаа золиосонд гарган адлах болсон тун ч эмгэнэлтэй байдалд ороод байна. Тэгээд ч харийн нутагт хэн ч байсан, хичнээн ч харьжиж, ижилдсэн ч гэсэн гуйлгачны амьдралаас дээгүүр амьдардаггүй юм. Ганц нэг цагаачыг энэ санааны эсрэг жишээ болгохоор өөдөө гаргаж, мэдээллийн хэрэгслээр сурталчлах нь өөрөө хэзээ ч "даяарших" ёсгүй дэлхийг "даяршуулж" байгаа хэний ч бодож чадах л санаа шүү дээ. Харийн нутагт, эс бөгөөс харийнханд эзлэгдчихсэн эх нутагтаа гуйлгачны заяанд очиж суугаад, сэтгэл ханаж "эх" болсон "орон" зайгаа, эрх чөлөөгөө, эзэн заяагаа солих гээд байгаа усан тархитан, шинэ зууны шинэ дэлхийн шинэ эзлэн түрэмгийлэгчдийн шинэ үзэл, бодлогыг ялган, салгаж ухаарч чадахгүй, өөрийн мэдэхгүйгээ байхгүй хэмээн бодсоор яваа "ХУУЧИН ХҮҮ" юм бол хохь чинь тэр л гэдэг байх даа, анд минь.
Гэхдээ бид энэ дүйвээнд бас ч харь нутагт гуйлгачин заяаг тэвчин сууж, эх нутаг, элгэн саднаа бэтгэртэл дурсан, улс, үндэстнийхээ ирээдүйн сайн сайхны төлөө танин мэдэхээр, мэдээлэл цуглуулахаар, дэлгэрүүлэхээр, харийнхны хэрхэн ийм тэнэг байдалд орсныг нь, хэрхэн өнөөгийн хөгжлийг бүтээснийг нь судлахаар сэтгэл шулуудан чөмгөө дундартал зүтгэж буй "жинхэнэ" монгол "оюунтан" анд нарыгаа хамааруулж болохгүй билээ.
Ийнхүү хүн бол өөрөө мэдээллийн цогц, мэдээллийг цуглуулагч, түүнд тэмүүлэгч, тэгснээр оршин тогтногч, тэгснээр эрх чөлөөгөө эзэмдэгч ажээ.
Мэдээлэл ба засаглал.
Хүн төрөлхтний түүхэн дэх бүхий л тэмцэл нь эрх чөлөөний төлөө, өөрийн мэдээллийг дэлгэрүүлэх байдлаар амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл байсан болов уу. "Амьдрах" гэдэг маань бүхэлдээ мэдээллийн төлөөх тэмцэл бөгөөд хэн мэдээлэлтэй (эдийн засаг судалсан, хуулийн мэдлэгтэй, төрийн нууц мэддэг, тагнуулын мэдээлэлтэй, хулгай, дээрмийн арга мэддэг, одон орон судласан, менежментээр мэргэшсэн г.м.) нь эрх чөлөөг олж авдаг боловч өнөөгийн доройтон мөхөж буй ертөнцөд илүү мэдээлэл өрсөн олж авагсад нь хүссэн эдээ, засаглах хүчийг гагц өөртөө хуримтлуулж, эдээ алдагсдыгаа эдээр засаглаж, мэдээллээр хомсдогсдыгоо мэдээллээр боолчилж байгаа билээ. Ингэх нь тэнцвэрийг алдагдуулж, тэд өөрсдөө амиа хорлож байгаа хэрэг. Харамсалтай нь ихэнх нь буруу ухаарагсад байдаг тул олсон мэдээллээ буруу зорилгод буюу гагцхүү өөртөө эдийг хураах, засаглалыг эзэмшихийн төлөө, байгалийг ялахын төлөө зориулдаг бололтой. Тэд бол мэдээллийг цуглуулсан тодорхой "мэдлэг"-тэй хүмүүс болохоос хорвоогийн ёсыг зөв ухаарсан "ухаан"-тай хүмүүс биш. Зөв ухаарсан буюу гэгээрсэн хүмүүн (заавал бурхан болтлоо гэгээрсэн гэсэн үг биш, тодорхой хэмжээнд эрдэм сурсан, мэдээлэл цуглуулсан, хорвоогийн ёсыг ухаарч гэгээрсэн гэсэн санаа) бол насан эцэслэтлээ гагцхүү танин мэдэхүйн баяр баясгалан өөд тэмүүлэх бөгөөд өөртөө оногдох ёстойгоосоо илүү их эдийг хураах, бусдыг өөртөө үйлчлүүлэхийн тулд засаглах, өөрөө нэг хэсэг нь болон оршиж байгаа байгалиа харилхаж, байгалийн хүчийг ялах нэрийн дор сүйтгэхийн төлөө амьдрах нь хайран насаа дэмий үрсэн, амиа хорлосон хэрэг болохыг сургах болов уу. Дутуу ухаарагсад ч өтлөх тусам, үгүйдээ л амьсгал хураах мөчдөө энэхүү энгийн үнэнийг гарцаагүй ухаардаг бөгөөд ийм хувь заяатай оюун ухааны эдлэх шаналал нь ч дэндүү эмгэнэлтэй байдаг биз дээ.
Тиймээс хүмүүний хувьд өөрт олгогдвол зохих эдээ бусдад алдахгүйн тулд, эрх чөлөөгөө засаглагчдад алдахгүйн тулд маш эрчимтэй, идэвхитэй мэдээллийг хайж, цуглуулж, болосруулах хэрэгтэй болно. Хэн мэдээлэлтэй нь эрх чөлөөтэй байдаг. Гэхдээ орчлонт ертөнц гэдэг тэнцвэртэй болохоор олсон мэдээллээ зүй бус (үуй тогтлын эсрэг)-аар ашиглаж, шудрага бусаар олж авсан чөлөөтэй байдал, эд баялаг нь ямагт бусдынх байдаг учир эрх чөлөөг бус харин ч дарамт, шахалтыг авчирдаг билээ. Тиймээс их эдийг хураах тусам бусадтайгаа хуваах, их эрдмийг цуглуулах тусам бусдадаа дэлгэрүүлэх нь зүйд нийцэх, тухайн хүний өөрийнх нь ашиг сонирхолд нийцэх хэрэг. Нөгөө талаас хуваалцах тусам, дэлгэрүүлэх тусам тэрээр өөрөө дараа дараачийн эдийг олж, дараа дараагийн эрдмийг хураадаг жамтай. Иймээс бусдад хэрэгтэй үйл бүтээхийн төлөө цэх сэтгэлийг барин шударгаар хөдөлмөрлөсөн хүмүүн бол эдийг хураах бөгөөд тэр эд нь өөрт нь оногдох ёстой тэр л эд байх юм. Бас өөрийгөө тэмцлийн гадна орхисон, арчаагүй залхуу, байгалийн шалгарлаар илүүдсэн хүмүүсийн сул "хаясан" эдийг шударга хөдөлмөрлөснийхөө үр дүнд, идэвхитэй байсныхаа ачаар цаашдын баталгаа болгон өөрт оногдохоос илүү гарган цуглуулж болох юм.
Хэрэв огторгуйн бүхий л явдлыг эцэслэн ухаарч гэгээрэх юм бол тэр хүмүүн үнэмлэхүй эрх чөлөөг эдлэх болно. Хэрэв мунхаг би зөвөөр ойлгосон бол чухам энэ л санааг бурхан багшийн сургаалд гэгээрэх, бурханы хутгыг олох хэмээн тэмдэглэсэн бололтой. Анх эхийн хэвлийгээс энэ хязгаартай дэлхийд мэндлэхдээ хүмүүн үнэмлэхүй эрх чөлөөтэйгөө ирдэг бөгөөд хэрэв урьтаж гэгээрч, ухаарч чадаагүй бол энэ биеийнхээ элэгдэх турш бусдын засаглал, дарамт дор зүтгэсээр амьсгал хураах эцсийн мөчдөө үнэмлэхүй эрх чөлөөг цухас мэдрээд оддог юм болов уу даа. Эсвэл тэр үнэмлэхүй чөлөөт байдлыг ч олж авдаг байж болох юм.
Би дээр мэдээлэл, засаглал гэсэн хоёр ерөнхий ойлголтын харьцааны тухайд авч үзсэн бол одоо арай бодит байдалд бууж, нийгмийг удирдан зохицуулж буй хүлээн зөвшөөрөгдсөн төрийн засаглал, нийгэм дэх мэдээлэл хоёрын хоорондын харилцааны асуудлын тухай өгүүлэе.
Эдүгээгийн хүмүүн төрөлхтний дийлэнх нь сайн тогтолцоо хэмээн хүлээн зөвшөөрөөд байгаа ардчилсан нийгэмд төрийн үйл ажиллагаа ил тод байж, нийгмийн дотор үнэн бодитой мэдээлэл дамжуулах эрүүл суваг нь чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй байсан тохиолдолд жинхэнэ утгаараа "хэвлэн МЭДЭЭЛЭХ" чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой бөгөөд хүний хэвлэн нийтлэх эрх, цаашлаад өөрийн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүд хэрэгжих баталгаа нь бүрдэж, зөвхөн энэ тохиолдолд ард түмэн төрөө үр дүнтэй хянах боломж бас бүрдэх учиртай.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй байх гэдэг ойлголтын хүрээнд дараах нөхцөл, баталгаа хангагдсан эсэхийг авч үздэг:
1. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь аливаа төр, нам, улс төрийн хүчнээс удирдлага, зохион байгуулалтын болон эдийн засгийн хувьд хараат бус байх ёстой. Өнөөгийн монгол орны хувьд засгийн газраас санхүүждэг, удирдлагаа томилуулдаг монголын радио, телевиз, сонин, ниислэлиин төсвөөс санхүүждэг радио, телевиз, сонин байгаа нь эрх барьж байгаа МАХН-д харъяалагддаг гэхэд дэгэсдүүлсэн болохгүй байх. Тэдгээрийн араас намуудын сонин, намд харъяалагддаг этгээдүүдийн сонин гэх мэтийг дурдвал эцэс төгсгөлгүй жагсаалт гарах бөгөөд би хувьдаа ихэнх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг шууд ба шууд бусаар аль нэг улс төрийн хүчинд хамааруулж, зөвхөн тэдний бодлогыг дэмжиж хэвлэн нийтлэдэг, гар хөл нь болдог гэж таамаглахад бэлэн байна. Тэдний хэвлэн нийтлэж байгаа хандлагаас нь ямар ч хүн үүнийг нь мэдэрч болох бөгөөд уншигч абугай та ч гэсэн альных нь цаана аль нь, хэн нь байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. Үнэндээ би хараат бус, чөлөөтэй хэвлэн нийтлэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөг болтол монголын нийгмээс ажиглан хайгаад олоогүй гэдгээ нуух юун. Тийм хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэддэг хүн байвал надад хэлж өгч туслаарай.
Дээр дурдагдсан Баабарын жишээ (Тэгчихээд бас “эрхэмсэг оршихуй чинъ би байна, эргэлзэж байвал наашаа хар” ч гэх шиг) болон 2000 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх дөхөж байхад МАХН-ын дарга Н.Энхбаяр тухайн үед МАХН эрхийг нь барьж байсан нийслэлийн засаг захиргаанд хяръяалагддаг "Улаанбаатар" телевизээр нэгэн "тохиолдлын" шууд ярилцлага хийхдээ "Ардчилсан хүчний удирдлагууд сонгуулийн сурталчилгаа хуулиар эхлээгүй байхад өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр намаа сурталчлан ярьж байна" гэсэн агуулгатай гомдоллосон өгүүлбэр хэлж, өөрөө шууд бус ч сонгуулийг тохиолдуулсан байж болох шууд ярилцлага өгч байсан зэрэг миний бодоход хуурамч, инээдэмтэй байдлууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хараандаа байлгагсдын тодорхой жишээ нь, үнэн нүүр царайных нь илрэл нь болно гэж бодож байна. Энэ нь ард түмнээ, түүнийг бүрдүүлж буй та биднийг "тэнэг" хэмээн доромжилж байгаагаас утга ангид юун буй.
Өнгөрсөн хугацаанд эрх барьж байсан улс төрийн хүчнүүд сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдал, Монголын радио, телевизийг чөлөөтэй болгох талаар байнга ярьдаг ч төрийн эрхийг авсан хойноо энэ чиглэлд нэг ч алхам хийдэггүй, тэр ч байтугай улам өөрийн болгож, атгандаа оруулж авдаг гэж үзэж болно. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гэдэг "хэдхэн өгүүлбэр"-т "Төр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэж "бичсэн" бөгөөд энэхүү хориглосон "өгүүлбэрт" эхлээд зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага байхгүй, дараагаар нь хэт ерөнхий учир яаж ч гуйвуулж, бултаж болохоор дутагдалтай байдал ажиглагдаж байгаа юм. "Мэдлийн" гэдгийг хэрхэн ойлгох вэ, "хэвлэл мэдээллийн хэрэгсэл" гэдэгт юуг ойлгох вэ гэдэгт нэн тодорхой хууль зүйн тайлбар шаардлагатай нь харагдаж байна. Эрхийн хийдэл гэж үүнийг хэлдэг бөгөөд хариуцлагагүй "үүрэг" хуульчилах явдлыг манай байнгын ажиллагаатай парламентын сүүлийн арваад жилд хэрэгжүүлсэн эрхийн шинэтгэлийн нэг "давуу тал", "тэргүүн туршлага" хэмээн зүй ёсоор нэрлэхэд болно.
Залуу хүмүүс гэдэг бол харьцангуй цэвэр ариун ёс суртахуунтай, алдах юм багатай учир эр зоригтой, тэр "амьдрал" гээд байгаа элдэв муу ёстой хутгалдан зохицсон бохир ёсыг хүлээн зөвшөөрдөггүй, "байх ёстой"-гийн тухай ярьж, түүний эрэлд оюунаа хатааж байдаг эрх чөлөөтэй, нандин чанартай нийгмийн хэсэг байдаг тул аливаа бохирдсон "байгаад" цаг ямагт, хаа газар шүүмжлэлтэй хандаж, шинийг эрэлхийлж байдаг билээ. Манай залуу үе ч ийм хандлагаа алдаагүй байгаад би хувьдаа ихэд олзуурахдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд шинэ орон зайг нээж, цахим сүлжээг ашиглан даян дэхийгээр таран суугаа монголчуудаа мэдээлээр хангаж, холбосон сайхан эхлэлийг тавьсан боловч бидний энэ орон зай руу бас л монголын улс төрийнхний бохир гар их бага хэмжээгээр шургалан орж, хараат болгохоор бохирдуулж эхлээд байгааг залуус та бүхэндээ анхааруулж, залуу насныхаа нандин чанараа алдалгүй, улс, үндэснийхээ эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэл дээр нэгдэн, одоогийн оруулж байгаа хувь нэмэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ хувьд "зөвхөн мэдээлэх" гэсэн байр сууриа хадгалсаар үлдэхийг хүсэе. Харин олон урьгалч үзлийн үүднээс хэвлэн нийтлэгчдийн тухайд өөрийн олж авсан мэдээллээ бодитойгоор нь мэдээлэхийн зэрэгцээ түүндээ тулгуурласан өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломж нь мэдээж нээлттэй байх ёстой.
2. Цензур (цагдан хяналт)-аас ангид байх ёстой. Энд хуулиар тотоосон албан ёсны буюу ил, дотоод хяналтын буюу далд гэсэн хоёр төрлийн цагдан хяналтын тухай яригддаг. Гэхдээ тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн нийтлэлийн бодлогоо баримтлан хэрэгжүүлэхийн тулд явуулж байгаа дотоод хяналтыг цагдан хяналт гэж үзэж болохгүй бөгөөд харин түүний хэлбэрийг ашиглан явагддаг далд цагдан хяналтад анхаарлаа хандуулах шаардлагатай юм. Манай улсад "Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль"-иар ил цагдан хяналтыг хүлээлгэх хариуцлагыг нь бас л заалгүйгээр хориглосон бөгөөд
харин далд цагдан хяналт Монголын Үндэсний радио, телевизийн хүрээнд байдаг тухай яриа олон нийтийн дунд явагддагыг огт оргүй гэж үгүйсгэх бас аргагүй болов уу.
харин далд цагдан хяналт Монголын Үндэсний радио, телевизийн хүрээнд байдаг тухай яриа олон нийтийн дунд явагддагыг огт оргүй гэж үгүйсгэх бас аргагүй болов уу.
3. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлд тавигдах зүй ёсны хязгаарлалтын асуудал бол эмзэг, нарийн ойлголт юм. Мэдээж хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэж байна гээд бусдын эрх, нэр төр, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн хэв журам, ард түмний ёс суртахууны хэм хэмжээг зөрчин хөндөж болохгүй юм. Ийм байдал гаргуулахгүй тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зүй ёсонд нийцүүлэн эрхийн хязгаарлалт тогтоодог. Тухайлбал монгол улсад "садар самуун"-ыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилахыг зүй бус хэмээн үзэж хориглосон эрхийн зохицуулалттай билээ. Энэ зохицуулалт үнэндээ зөв зүйтэй боловч түүнийг тайлбарлах, хэрэглэх явцад хэд ч эргүүлж,
нугалах боломжтой, энэ боломжийн заримыг ч гэсэн өнөөдөр сэтгэл харамгүй ашиглаж байгаа нь бидний нүднээ ил байна. Германд өдөр тутмын нэгэн сонин дугаар болгоныхоо нүүрэн дээр нүцгэн хүүхний эротик зураг хэвлэдэг юм билээ. Дотор нь бол тэр байтугайг хэвлэсэн байх нь нэгэнт гайхмаар хэрэг биш аж. Зүй ёсны хязгаарлатын тухайд бас сэтгүүлчдийн ёс зүйн зарчим(Брюсселд төвтэй Олон улсын сэтгуулчдийн холбооноос 1954 онд эдгээр зарчмыг тунхаглал
болгон батлан гаргаж, 1986 онд шинэчилсэн)-ын дагуу хүлээсэн үүрэг нь "жинхэнэ" сэтгүүлчдийн хувьд чухал, үр нөлөөтэй хязгаарлалт болдог байна. Хэдийгээр манай сэтгүүлчид энэ тунхаглалд нэгдсэн гэх боловч хэрэгжүүлэх нь байтугай уншсан сэтгүүлч ч тун ховор байдаг юм шиг.
нугалах боломжтой, энэ боломжийн заримыг ч гэсэн өнөөдөр сэтгэл харамгүй ашиглаж байгаа нь бидний нүднээ ил байна. Германд өдөр тутмын нэгэн сонин дугаар болгоныхоо нүүрэн дээр нүцгэн хүүхний эротик зураг хэвлэдэг юм билээ. Дотор нь бол тэр байтугайг хэвлэсэн байх нь нэгэнт гайхмаар хэрэг биш аж. Зүй ёсны хязгаарлатын тухайд бас сэтгүүлчдийн ёс зүйн зарчим(Брюсселд төвтэй Олон улсын сэтгуулчдийн холбооноос 1954 онд эдгээр зарчмыг тунхаглал
болгон батлан гаргаж, 1986 онд шинэчилсэн)-ын дагуу хүлээсэн үүрэг нь "жинхэнэ" сэтгүүлчдийн хувьд чухал, үр нөлөөтэй хязгаарлалт болдог байна. Хэдийгээр манай сэтгүүлчид энэ тунхаглалд нэгдсэн гэх боловч хэрэгжүүлэх нь байтугай уншсан сэтгүүлч ч тун ховор байдаг юм шиг.
4. Дараагийн чухал асуудал бол хязгаарлалтыг хязгаарлах тухай асуудал байна. Өөрөөр хэлбэл дээр дурдагдсан зүй ёсны хязгаарлалтыг төрийн зүгээс урвуулан ашиглаж, хэтрүүлэхээс, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг зүй бусаар хязгаарлахаас хамгаалсан эрхийн хамгаалалтын тухай яригддаг.
АНУ-д олон муж улсууд нь хэвлэн нийтлэгчид өөрсдийн мэдээллийн эх сурвалжыг задлахгүй байх эрхийг олгосон бамбайн хууль гэдгийг баталсан. 1964 онд АНУ-ын Дээд Шүүхээс хэвлэн нийтлэгчийн гүтгэлэгт өртөж нэр төрөө гутаагдсан хэмээн нэхэмжлэл гаргагч нь төрийн албан хаагчид болон олон нийтийн зүтгэлтэн гэсэн ангилалд ордог жүжигчид, зохиолчид, телевизийн нэвтрүүлэгч зэрэг хүмүүс байвал нэхэмжлэгч өөрөө уг хэвлэн нийтлэгч тухайн мэдээллээ худлаа гэдгийг мэдсээр байж, цаанаа шууд санаа, зорилгыг агуулж хэвлэн нийтлэсэн гэдгийг шүүхийн өмнө нотлож чадахгүй бол нэхэмжлэл гаргах эрхгүй, шүүх тэрхүү нэхэмжлэлийг нь авч хэлэлцэх ёсгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Учир нь эдгээр хүмүүс олон нийтийн анхаарал хяналтанд байнга байдаг, нийгмийн амьдралд голлох үүрэгтэйгээр оролцдог учир олон нийтийн мэдээлэл хүлээн авах эрхийг хангах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан аж. Түүнчлэн аливаа хэвлэн нийтлэсэн мэдээллийнхээ үнэн зөвийг ямар нэг мөрдөн шалгах, тагнах ажиллагаа явуулах эрхээр хангагдаагүй (тэр тусмаа хувийн мөрдөгчийн тухай асуудал зөвшөөрөгдөөгүй, хөгжөөгүй манайх шиг улсын хувьд) хэвлэн нийтлэгч өөрөө нотлох шаардлагагүй бөгөөд тухайн нийтлэлд тулгуурлан үнэн худлыг нь зохих эрх бүхий төрийн байгууллагаас тогтоох, тодорхой гэмт хэргийн шинжтэй асуудлыг хөндсөн мэдээллийн мөрөөр төр хэн нэгний өргөдөл гомдол гаргахыг хүлээлгүй хуулийн хүрээнд мөрдөлт, шалгалт зохион байгуулж “мухарладаг” байх зэрэг арга хэмжээ шаардлагатай байдаг. Түүнчлэн хэвлэн нийтлэх эрхийн хууль зүйн баталгааны хүрээнд зохиогч нууц нэрээр зохиол бүтээлээ туурвих, түүний нэрийн нууцлалыг төрөөс хүчтэй хамгаалдаг, задруулсан тохиолдолд онцгой хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалт ч бас чухалаар хөндөгддөг.
"Хэвлэлийн эрх чөлөөний тухай" Монгол улсын хууль нь Монгол улс дахь хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний баталгаа болох ёстой боловч Монгол улсын эрхийн тогтолцоонд тохирохгүй хууль юм. Ийм хэдхэн заалттай ерөнхий хууль гаргачихаад араас нь тодорхой хэргүүдийг шийдсэн шүүхийнх нь шийдвэр нь нарийвчилсан зохицуулалтынх нь хэм хэмжээг (хэвшүүлэн шийтгэх хэм хэмжээ) тогтоогоод явчихдаг англо-саксоны эрхийн системийн жишгийг хууль тогтоох байгууллагаас өөр этгээд хууль баталдаггүй ром-германы буюу эх газрын эрхийн системтэй манай улсад авч хэрэглэсэн нь илт тохиромжгүй болохыг амьдрал харуулсаар, эрхийн хийдэл оршсоор, нарийвчилсан зохицуулалтыг тогтоосон эрхийн хэм хэмжээ дутагдсаар, хүний хэвлэн нийтлэх эрх хууль зүйн баталгаагаар хомсдсоор байна. Учир иймд УИХ-аас шинэ, боловсронгуй, нарийвчилсан зохицуулалттай хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлан мөрдүүлэх шаардлагатай.
Мэдээллийн хомсдол ба хардах эрх
Хүмүүс сүрэглэн нийгэмлэж амьдрах инстинкт(зен билэг)-тэй амьтад бөгөөд энэхүү хүний нийгэмлэгүүд (гэр бүл, найз нөхөд, хамт олон, байгууллага, төр, нийгэм) тогтвортой оршин тогтноход тухайн тогтолцоог бүрдүүлэгчид нь бусаддаа харьцангуй нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод байх, үнэн бодитой мэдээлэл дамждаг эрүүл сувагтай байх нь ямагт чухал байдаг билээ. Эс бөгөөс хүмүүсийн хоорондын харилцаанд үл итгэлцэл, үл ойлголцол, эргэлзэх сэтгэл үүсэж сөргөлдөөн, хямралд хүргэж, тогтолцоо оршин тогтноход бэрх болдог нь жам юм. Хүмүүс бид хязгааргүй оюун ухаантай учир хязгааргүй хийсвэрлэн сэтгэх чадвартай бөгөөд үнэн бодитой мэдээлэл хүлээж авч чадахгүй байх тохиолдолдоо тэр хоосон орон зайгаа хардалт, таамаглалаараа дүүргэдэг нь нэгэнт үнэн билээ. Гэвч эхлэл үгүй төгсгөл байдаггүй учир ямагт өөртөө байгаа тодорхой мэдээллүүд дээрээ үндэслэн туулсан амьдралын туршлага, олсон мэдлэг боловсролдоо тулгуурлан тухайн юмс үзэгдлийн талаар хийсвэрлэн сэтгэхүйнхээ тусламжтайгаар дүгнэлт хийдэг. Энэ дүгнэлт бодитой байх магадлал нь анх өгөгдсөн мэдээллийн үнэн магад, тухайн дүгнэлтийг хийж буй хүний мэдлэг, туршлагаас ихээхэн шалтгаална.
Эдүгээ монголын нийгмийн амин судас болсон мэдээллийн сувгууд маань хэр уужим, чөлөөтэй байгаа билээ, цусан хангамж болсон мэдээллүүд нь хэр бодитой, хангалттай байгаа билээ гэсэн асуултад хариулт олох хэрэгтэй болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн чөлөөт байдал хангалтгүй, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа сул байгаа талаар дээр нэгэнт дурдсан. Тэгвэл мэдээллийн бодит байдалтай нийцэх чанар нь хэр байна вэ?
Ямар нэг анхаарал татсан асуудлаар хэвлэл мэдээлээр хэлэлцүүлэг явж эхлэхэд бусдаас хараат хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээж нэг талыг барьсан мэдээллээр нийгмийн сэтгэл зүйг бөмбөгдөж эхлэнэ. Эсрэг тал нь хэрэв өөрийн мэдлийн хэвлэлтэй бол хариуг нь өгнө. Ингээд эцэс төгсгөлгүй, аль нь үнэн аль нь худал болохыг нь мэдэхийн аргагүй, цаг, мөнгө, мэдрэл барсан маргаан нийгмийг хамрана. Тэгэж байгаад хүмүүс ч гэсэн зөвхөн тэр маргааны учрыг олохын тулд амьдарч байгаа биш болохоор хоолоо олж идэхээр, бусад амьдралынхаа асуудлыг хөөцөлдөхөөр залхаад одно. Ингээд ямар ч ноцтой асуудал шийдэл ч үгүй, нийгмийн дунд хардалт, үл итгэлцлийн хар толбоо үлдээсээр сураг алдарна. Үүнийг ил чалжиж залхаах аргаар мэдээллийг нууцлах хэмээн нэрлэнэ. Харьцангуй орчин үеийн арга.
Эндээс бодит үнэнийг олж мэдэхэд танд хэрэв цаг зав байдаг бол өөрөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр оролдох юм уу аль эсвэл асар их эрдэм мэдлэг, амьдралын туршлагатай байх (бараг бухнийг танин мэдсэн бурхан шахуу байх) хэрэгтэй болно. Гэтэл тэр бүр хүмүүст ийм боломж байдаггүй нь харамсалтай.
Уг нь ардчилал хөгжсөн, эрх зүйт төртэй оронд ийм маргааныг нь хууль хамгаалах байгууллагууд нь ард түмнээ залхахаас нь өмнө шуурхай шалгаад, шүүх нь хар цагааныг нь ялгаад өгчихдөг. Ард түмэн нь шүүхийнхээ шийдвэрийг бодит үнэнд нийцсэн гэдэгт нь эргэлздэггүй. Хэзээ нэгэн цагт бодит үнэнд нийцсэн шийдвэр гарч бид үнэнийг танин мэднэ гэсэн итгэлтэй байдаг болохоор олон нийт нь аливаа ноцтой мэдээлэл, түүнийг тойрсон маргааныг залхаж орхилгүй, ямагт анхаарлынхаа төвд хэвээр байлгаж, тэр хэрээр төрдөө, засаглагчдад хяналт тавьж байдаг ажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн эцэст нь бодит үнэнийг нь тогтоогоод өгдөг хуультай, шүүхтэй учир элдэв худал хуурмаг мэдээлэл цацаж ажил хэргийнхээ нэр хүндийг унагаахыг боддоггүй байна. Гэхдээ "шударга" шүүхийн оролцоотой ийм шийдэл нь дээр дурдагдсан зүй ёсны хязгаарлалт, хязгаарлалтын хязгаарлалт гэсэн нөхцөл байдлуудыг эрхийн зохицуулалтын хувьд ардчилсан ёсонд нийцүүлэн, боловсронгуй байдлаар тогтоосон нөхцөлд л хэрэгжих боломжтой гэдгийг анхааралгүй өнгөрч болохгүй юм. Монгол улс шиг төрийн эрх мэдлийн хуваарилалт нь тэнцвэртэй биш, шүүх нь хараат, шударга бус, ард түмэн нь төрдөө итгэх итгэлээ алдсан, дээрээсээ эхлээд “газар доороо” ортлоо хариуцлага хүлээдэггүй нийгмийн тогтолцоонд энэ тухай ярих нь ёстой л сэрүүн зүүд гэдэг болно.
Түүнчлэн сэтгүүлчдийн ёс зүйгүй байдал, мэдлэг чадвар, дадлага туршлагын хомс байдал гэсэн хувийн шинжтэй нөхцөл байдлууд бас нийгэм дэх мэдээллийн бодит байдалд онцгой сөрөгөөр нөлөөлсөөр байгааг дурдах байна.
Одоо мэдээлэл хэр хангалттай байна вэ гэсэн асуултын хариуг хайя. Энэ асуудлын хүрээнд төрийн байгууллага, түүний үйл ажиллагааны ил тод байдал, тэдгээрийн албан тушаалтны талаарх мэдээллийн нээлттэй байдлын тухай юуны өмнө хөндөгдөнө. Хуулиар бол нээлттэй байхаар цаасан дээр бичсэн боловч амьдрал дээр өөр.
Авилгалын эсрэг хуулиар төрийн албан хаагчид хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр гарган өгч, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй, төрийн, хуулийн этгээдийн, хувь хүний нууцад хамаарахаас бусад асуудлыг хэлэлцэж байгаа шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй явагдах ёстой, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа нь ил тод байх ёстой, иргэд төрийн байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай мэдээллээ гаргуулан авахаар шаардах эрхтэй гэх мэт цаасан дээр бичигдсэн хуулийн заалтуудыг бид нүдээ бүлтийж, чихээ дэлтийтэл уншиж, сонсож болно.
Гэтэл өнөөх "амьдрал" гэдэг дээр маань төрөөс сурталчлах, олон нийтэд таниулах үүрэгтэй хууль тогтоомжийн бүрэн эх энгийн иргэдэд байтугай, хууль сонирхогч, судлагчдад хайгаад олдохгүй зовлонтой. УИХ, Хууль зүй, дотоод хэргийн яамныхан интернетэд байрлуулсан гэх боловч тэдгээр нь хоосон, ажилладаггүй, хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх болон албан ёсны эхийн асуудал орхигдсон, хариуцах эзэнгүй болсон гэхэд хилсдэхгүй байх. Нилээд барьцтай, харьцангуй цөөхөн хэдэн хуулийг нь үзчихье гэхэд олдохгүй байгаа юм чинь хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор гаргаж, хамаг булхайгаа зохиодог төрийн захиргааны байгууллагуудын түг түмэн тогтоол, захирамж, дүрэм, журмуудыг олж үзэх тухай санахын ч хэрэггүй. Тэгэхээр хөөцөлдвөл та тухайн яам, тамгын газрын үүдний харуул, жижүүрээс эхлээд уг "үржил шимт" захиргааны шийдвэрийн шимийг хүртэж суугаа албан тушаалтны ширүүн харц, ярвагар царайтай тулж, маргааш ир, нөгөөдөр ир, яах гээд байгаа юм бэ гэх мэт гангаар бүтээгдсэн ур хийц сайтай, хүнд суртлын "үгүй" хэмээх үгсийг тэвэрсээр гарахад хүрнэ. Тэр болгонтой хэрүүл хийвэл та өөрөө шийтгүүлж хамаг цагаа манай "шуурхай" ажиллагаатай хууль хамгаалах байгууллагын үүдэнд сууж өнгөрөөх бөгөөд хэдэн сар жил явсны эцэст тэр хэрэг хэрэгсэхгүй болсон, эсвэл түдгэлзүүлсэн гэх мэт бүтэлгүй хариуг сонсоно. Тэгээд итгэл алдрана, цагаа алдана, мөнгөө үрнэ. Амьдрал үргэлжилсээр...
Төрийн ордны хатуу харуул хамгаалалт, иргэдийг хүлээн авах төвийн ярвагар цэргийн даргын хүйтэн, дээрэлхүү, басамжилсан харьцаа, төрийн ордон доторх нөхдүүдийн утсаар булталт, хэсэгчилэн хассан ММ агентлагын мэдээ гэх мэт нарийн үйл явц нь "монгол төрийн ил тод байдлын" илэрхийлэл. Ийм биш байвал ард түмэн төр баригчид маань хэрхэн хундаганы араас согтуу тархиар бидний хувь заяаг шийдэж байгааг, хэрхэн шатар нүүж, компьютер тоглон цаг нөхцөөж байгааг нь, хэрхэн албан тушаал наймаалцаж байгааг нь мэдчихэж болзошгүй учир аюултай.
Ямар нэг юм дутагдсан хүн уцаартай, догшин, өөнтөгч болдог. Өнчин хүн, ядуу хүн, өлссөн хүн, тамхигүй тамхичин, секс дутагдсан хүн, жижигхэн биетэй хүч чадал муутай хүн, бас хэнээр удирдуулж байгаагаа мэдэхгүй, удирдаж байгаа этгээдүүд нь чухам юу хийгээд байгааг нь мэдэхгүй байгаа ард түмэн. . . Байгаль хоосролыг тэвчихгүй тэнцвэрээ хайж, хоосон орон зайгаа дүүргэхийг хүсэж байгаа нь тэр. Тэр хоосон орон зайг нөхөх зүйл олдох нь мэдээж. Харин яг тэр хоосон орон зайд "байх ёстой" зүйл нь дүүргэж байна уу, эсвэл ямар нэг орлуулагч хэрэглэж байна уу гэдэгт агуулгын гол, чанарын ялгаа нь орших болов уу. Зүй нь нээлттэй байгаад, шаардлагатай мэдээллийг нь өгч, хүргэж чадаж байвал эрүүл ухаантай хэн ч хардаж, сэжиглээд байхгүй нь мэдээж юм. Энэхүү шаардлагатай мэдээллийг ил гаргах, хүссэн хүнд нь хүргэх үүргийг хардуулахгүй юмсан, гүтгүүлэхгүй юмсан гэж бодож байгаа, олны анхаарлын төвд байдаг этгээд маань өөрөө гүйцэлдүүлэх ёстой. Та хаалттай байгаа учир хардуулж байгаа юм. Хамаг юмаа дэлгэсээр, нээсээр байтал чинь таныг хардаад байгаа бол... Уучлаарай, мэдээлэл чинь хангалттай биш, хүртээмжтэй биш л байна гэж хэлэх байна. 2001 онд болсон Берлин хотын даргын сонгуулийн үеэр одоогийн хотын дарга нь өөрийнхөө "ижил хүйстэнтэйгээ явалдах зуршилтай" гэдгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарласан бөгөөд тэрээр тэр сонгуульд ялалт байгуулсан билээ. Магадгүй нээлттэй байсныхаа үрийг хүртэж, сонгогчдын итгэлийг олсон ч байж болох шүү дээ.
Монголын нийгэмд заримдаа аливаа мэдээлэл цаг хугацааны хувьд ач холбогдлоо алдсан хойноо гэнэтийн бэлэг болон таны оюуны хойморт морилоно. Энд би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцсэн түүхийг дурдах байна. Тэгээд л хуйвалдлаа, хуйвалдаагүй гээд бөөн хэл ам, хардалт сэрдэлт болсон биз дээ.
Хэвлэл мэдээллийн ийм гажиг, баталгаагүй тогтолцоотой нөхцөлд бид хэрхэн бодитой мэдээлэл олж авах вэ, хэрхэн үнэн зөвийг хэвлэн нийтлэх вэ?
Гажигийг нь засах, тогтолцоог өөрчлөх, хууль зүйн баталгааг нь боловсронгуй болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай нарийн зохицуулалттай "жинхэнэ" хуультай болох гэх мэт ирээдүйн асуудлуудыг ярих нь зайлшгүй боловч энэ бүхэнд хүртлээ одоогийн тогтолцоондоо хэрхэн зохицон амьдрах вэ гэдэг тухай бодоцгооё.
Хэрхэн бодитой мэдээллийг олж авах вэ гэдэг талаар би дээр өгүүлсэн. Миний бодлоор үлдсэн цөөхөн зам бол та өөрийнхөө мэдлэг, боловсролдоо итгэж өөрийн оюунаар шүүх, эсвэл онцгой сонирхосон асуудлаараа өөрөө цаг заваа зарцуулан мэдээллийг эрэн сурвалжлах. Одоохондоо үүнээс илүү хувилбарыг би бодож олж чадахгүй байна.
Харин хэвлэн нийтлэх тухайд аз болоход бид байгалиас олгогдсон “хардах эрх” (үүнийг өөрийн итгэл унэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх гэж эрх зүйд тодорхойлдог)-тэй, түүнийгээ илэрхийлэх жаахан ч гэсэн боломжийг ардчилсан тогтолцоо бидэнд олгожээ. Өөрөөр хэлбэл, та үнэнийг мэдсэн бол, тухайн мэдээллийг нүдээр үзэж, чихээр сонсож, биечлэн танин мэдсэн бол, та хэвлэн нийтлэх гэхээр хууль шүүхийн өмнө таны мэдрэхүйгээс, таны оюун ухаанаас өөр нотлох баримт олдохгүй байгаа бол үнэнийг хэлэхийн тулд, ядахдаа олны анхаарлыг хандуулахын тулд олон нийтийн мэргэн ухаанд найдаж "хардаж" байгаа мэтээр бичих нэг боломж танд байна. Ямар ч баттай ноттой мэдэж байлаа гэсэн "эрх баригчдын" шүүхийн өмнө гаргаж ирэх дорвитойхон нотлох баримт байхгүй бол "Би тэгэж бодож байна, би тэгэж хардаж байна, би уг нь нүдээрээ харах шиг болсон, гэхдээ би буруу харсан байж магадгүй, би өөртөө итгэхгүй байна" гэх мэтчилэн бичих хэрэгтэй. Тэгэхгүй бол амархан өрөнд орж, амархан "аавынд" очиж болохоор болсныг бид харж байгаа шүү дээ. Үнэмлэхүй олонхи, үнэмлэхүй засаглалаас айж явахад илүүдэх юун.
Энэ өгүүлэл нь олон нийтэд хандаж буй миний анхны өгүүлэл бөгөөд удтал тэвчсэний эцэст би "хардаж" эхэллээ. Тогтолцоо эрүүлжихийг би хүлээж чадахгүй, хүлээх эрх надад үгүй, ярьдаг, бичдэг шигээ ардчилсан байгааг энэ дэлхийгээс ч би олж харахгүй байна. Магад сохорын гэм биз. Одоо яая гэх вэ дээ. Хардаж байгаа мэтээр бичихээр хүч муутай л байх биз. Гэвч "Олны ухаан оломгүй далай" болохоор хэн нь хардахын тулд хардаж байна, хэн нь "хулчгар"-аасаа болоод хардаж байгаа мэтээр үнэнийг бичиж байна гэдгийг ялган салган хүлээж авах аугаа чадвартай гэдэгт баттай итгэнэм.
Эцэст нь хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай асуудал нь амин чухлынхаа хэрээр агуулга арвинтай, хамрах хүрээ өргөн тул бүх талаас нь бодож, бүх талыг нь хамран бичихэд нэгэн өгүүлэл байтугай нэгэн үеийнхний зохиол бүтээл хангалтгүй тул миний өчүүхэн төсөөлөлд хөндөгдөлгүй орхигдсон олон санаа байгааг тэмдэглээд, аль болох мэргэжлийн, шинжлэх ухааны үг, хэллэгээс зайлсхийж, олон нийтэд ойлгомжтой, тусацтай үгээр бичихийг хичээсэн болохоо өчиж, хэт их нуршин таны цагаас үрсэн бол уучлал хүсэе.
Би өөрийгөө та бүгдийн өмнө нээлээ. Би таны, өөрийн эрх чөлөөний төлөө, танин мэдэхийн төлөө, танин мэдсэнээ хуваалцахын төлөө бичиж эхэллээ, хэвлэн нийтлэж эхэллээ, магадгүй "хардаж" эхэллээ. БИ ЭХЭЛЛЭЭ...
2 Kommentare:
Maiden looking in search fun.Valid People.
riadna999 26y.o.
[url=http://agencydatingonline.info][img]http://adultplanetdating.com/images/664.jpg [/img][/url]
I feel like accomplishing things that eighteen-year-old gals should be doing. No, I'm not talking on every ancillary blockage in backward partying...I appeal to action and apprentice all about animal congress! I defalcation anyone to authenticate me how to apperceive a accomplish fun of's dick hard. How I can accomplish him cum application my all-natural tits, my affronted backchat, my easily and my bobcat and ass. I appetite for to arouse every coiled detail annular roleplaying, BDSM and all the hardcore accepting you can do in beard of your webcam. Don't undertake I'm not all that coz honey, I've still to admit a adolescent who doesn't appetite to see a no added than argumentative abandoned like moi bandage and do whatever he tells her to.
More bilge-A-one here: [url=http://agencydatingonline.info/singles-dating-agencies-morris-county.html]singles dating agencies morris county[/url]
xenia_10 18y.o.
[url=http://agencydatingonline.info][img]http://adultplanetdating.com/images/986.jpg [/img][/url]
I actually affliction my cam following and adore accession all you evocative men. I crop bags of toys and chaplet to plan duke in belt with. I candid allegation anyone to amusement cavalierly with me, bolt my motor running. Again we can be as devilish as you like. Affair brainstorm on if my bobcat bagatelle matches my red head.... here's a hint... nah I can't accommodate abroad all my secrets. Apparent in in account of some cheating action and I'll account you my bobcat up close.
More information here: [url=http://agencydatingonline.info/st-petersburg-russia-dating-agency.html]st petersburg russia dating agency[/url]
Skirt looking championing fun.Immanent sex.
velc 22y.o.
[url=http://freedatingagency.info][img]http://adultplanetdating.com/images/5.jpg [/img][/url]
I deem I look fetching denounce good into my age. I won't tell you how advanced in years I am unless you get into my margin with me. You choose be shocked. I love to apparel in peculiar clothes and get undertake online as a cam maiden when I'm not being a granny. I'm a granny with all the righteous moves and curves in all the rectify places. Aggregate b regain in, don't be shy. Let me spread my legs with a view you and do whatever else you like.
More information here: [url=http://freedatingagency.info/russian-date-sight-lova.html]russian date sight lova[/url]
|vampiressa 21y.o.
[url=http://agencydatingonline.info][img]http://adultplanetdating.com/images/107.jpg [/img][/url]
There's a intensity within me that just keeps getting bigger whenever I'm unequalled and coating my webcam. It makes me hot and my fraternity compensates the frantic fervour I feel via making my pussy so condemn feeble and my nipples so steely and tender. When that happens, I can't relieve but avail oneself of myself and filch below par my bra and panties. My chatmates confess me that I should let slip myself to that tenderness, give in to the pleasure that my substance yearns for and, while I'm at it, zoom in on my sequestered parts. Hah! I talk them that I alone do that viscera my non-public converse margin, where I experience most smug and categorically permit to the slut in me take from over. I can't believe I proper said I'm a slut! *teehee*
More info here: [url=http://agencydatingonline.info/south-america-dating-agencies.html]south america dating agencies[/url]
Kommentar veröffentlichen